Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Европын Холбооны Парламентын гишүүдийг 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар салбарын сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хувийн эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа талаар төлөөлөгчтэй санал солилцов.


Энэ үеэр Европын Холбооны парламентийн төлөөлөгчид Монгол Улсыг бүс нутагтаа ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.



Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
| Европын Холбооны Парламентын гишүүдтэй уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.