Шууд Chart

Монгол бөхийн ноён оргил Б.Бат-Эрдэнэ

2022-02-24 13:14:53

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн амжилтыг эргэн дурсъя.

Юуны түрүүнд цол, чимгийг нь сийрүүллээ.

Өсөн нэмэх, үнэн хүчит, өнөд баясгалант, харьшгүй хүчит, манлайн дээд, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, хотлоор баясуулагч, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, үнэхээр бишрэлт, харилтгүй үзэсгэлэнт, манлайн баясгалант, баяр наадмын манлай, онц бярдагч, бахдам гарамгай, үнэн зоригт, цогт гарамгай, аугаа хүчит бүхнээ сонсголонт, далай даян дархан аварга.

Дархан мэх:

Хутгах, хонгодох, шуудагдаж татах.

Үндэсний бөх

1985 онд 5 давж улсын начин

1986 онд 7 давж улсын заан

1987 онд 7 давсан

1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан

1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга

1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.

Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон

1991 онд 7 давсан

1992 онд 9 давж түрүүлсэн

1993 онд 9 давж түрүүлсэн

1994 онд 10 давж түрүүлсэн

1995 онд 9 давж түрүүлсэн

1996 онд 9 давж түрүүлсэн

1997 онд 9 давж түрүүлсэн

1998 онд 9 давж түрүүлсэн

1999 онд 9 давж түрүүлсэн

2000 онд 7 давж дөрөвт үлдсэн

2001 онд 9 давж үзүүрлэсэн

2002 онд 7 давсан

2003 онд 7 давсан

2004 онд 6 давсан

2005 онд 6 давж шөвгөрчээ

2006 онд 8 давж дөрөвт үлдсэн

Ийнхүү улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.

Цагаан сарын барилдааны амжилт:

Түрүүлсэн-13 (1988–1998, 2000, 2006), Үзүүрлэсэн 1(1999).

Жүдо:

Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй.

1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв.

Улсын 15удаагийн аварга.

Самбо:

Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)

Сонирхогчдын сүмо:

Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.

Б. Бат-Эрдэнэ улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Тавын даваанд босч барилдсан тоо - 23

Тавын даваагаа давж чадсан тоо - 22

Тавын даваанд унасан тоо - 1

Амжилтын хувь - 95.7 хувь

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тавын даваагаа хамгийн өндөр хувьтай давсан бөгөөд цол авахаасаа өмнө тавын даваанд унаагүй, 2006 он хүртэл 100 хувийн амжилттай явсан бөгөөд нэг удаа энэ даваанд өвдөг шороодохдоо улсын начин цолтой бөхөд унаснаараа бусад аваргуудаас онцлогтой байна.

Цагаан сарын барилдаанд - 13 түрүү, 1 үзүүр

Түрүү:

1988 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)

1989 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)

1990 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

1991 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)

1992 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)

1993 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)

1994 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)

1995 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)

1996 онд түрүүлсэн (үзүүрт Д.Мөнх-Эрдэнэ)

1997 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Цэрэнпунцаг)

1998 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбат)

2000 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Магалжав)

2006 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

1999 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол бөхийн ноён оргил Б.Бат-Эрдэнэ   
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй