Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /2022.02.24/ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жагсаалын талбайд болж, арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч М.Батзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Д.Энхбадрах, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл, Харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э.Мөнхбаясгалан болон алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдыг тус холбооны нэрэмжит шагналаар шагналаа.
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнажээ | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.