Гемодиализын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газраас цахим хурал зохион байгууллаа.
Хуралд Эрүүл мэндийн яамны Анхан, лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Анхан, лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Номингэрэл, Анхан лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Э.Тэмүүлээ, УНТЭ-ийн бөөрний зөвлөх эмч, Амбулаторийн тасгийн эрхлэгч Д.Чулуунцэцэг, Нийслэл, Орон нутгийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд болон гемодиализын тусламж үйлчилгээ үзүүлдэг нийт 32 байгууллагын 61 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү хурлаар ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нэмэгдүүлж баталсан тусламж, үйлчилгээний санхүүжилт болон гемодиализын тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний шинэчлэгдсэн зааврын төслийг танилцуулан санал солилцлоо.
Гемодиализын тусламж, үйлчилгээний талаар цахим хурал хийлээ | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.