Шууд Chart

Цэрэг-стратегийн бэлтгэл сургалт явагдаж байна

2014-06-10 17:09:15

Монгол Улсын нийслэл, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар өнөөдрөөс Батлан хамгаалах яам болон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна.

Дайчилгааны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой. Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байсан.

ЗДТГ-ын дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ы үйл ажиллагаатай танилцан, Бүх цэргийн Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, дараа нь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол Улсын цэрэг, улс төрийн өнөөгийн байдал, батлан хамгаалах чадавхи, улс орны аюулгүй байдлын гадаад орчин, улсын дайчилгаа, зэвсэгт хүчний шинэчлэл, цэрэг татлага, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар номын дуу сонсох юм. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийлгэх сургалтыг тус яамны СБТГазар зохион байгуулж байна. Мөн тус газраас Монгол Улсын яамд, аймаг, нийслэл дүүргийн дайчилгааны асуудал эрхэлсэн ажилтнуудын сургалтыг  зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цэрэг-стратегийн бэлтгэл сургалт явагдаж байна  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй