Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулж байна

2022-02-25 16:21:19

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Дотоодын цэргийн штабаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээнийг өнөөдөр /2022.02.25/ зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Батсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс алба хаагчид оролцсон юм.

Тэмцээнийг нээж Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис хэлсэн үгэндээ “Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Шатар тоглох нь ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадавхыг хөгжүүлэн бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Та бидний гүйцэтгэж буй үүрэг ихээхэн онцлогтой бөгөөд алба хаагчдаас оюун санааны өндөр бэлтгэлтэй байхыг цаг ямагт шаарддаг, энэ ч утгаараа энэ спортоор алба хаагч бүр зайлшгүй хичээллэх хэрэгтэй гэдгийг онцолъё” хэмээв.

.


Хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулж байна  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй