Шууд Chart

"Шинэ өглөө” нэгдлийнхэн ээлжит хамтарсан үзэсгэлэнгээ гаргана

2022-02-25 17:43:18

“Шинэ өглөө” нэгдлийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 26-наас ирэх гуравдугаар сарын 4-ны хооронд Монгол арт галерейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.

Үүнд 19 уран бүтээлчийн баримал, сийлбэр, уран зураг, уран дархан гэх мэт төрлийн 30-аад бүтээл тавигдах ба энэ нь тэдний хувьд тав дахь хамтарсан үзэсгэлэн болох юм.

Тодруулбал, 2017 онд “Шинэ өглөө-1” үзэсгэлэнгээ “Их Монгол” арт галерейд, 2018 онд “Шинэ өглөө-2” Монголын урчуудын эвлэлийн арт галерейд, 2019 онд “Шинэ өглөө-3” “Great Chinghis khan” нэртэй 1400*150см урт Монголд анхдагч болсон том хэмжээний Монгол зургийн үзэсгэлэн “MN17” арт галерейд, 2021 онд “Шинэ өглөө-4” “Хөвсгөл” арт галерейд нээгдэж байсан аж.  

Сонирхуулахад, “Шинэ өглөө” нэгдэл нь 2017 онд есөн гишүүнтэйгээр байгуулагджээ. Зорилго нь Монгол үндэстний сэтгэлгээг, уран бүтээлээрээ дамжуулан олон улсад сурталчлах, нүүдэлчдийн соёл, өв уламжлалыг тээн түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн урлагтай хослуулан судлах, шинжлэх, залуу төгсөгчдийн хүсэл зорилгод тулгуурлахад оршиж буй. Тэд өдгөө 22 гишүүнтэй болж өргөжижээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Шинэ өглөө” нэгдлийнхэн ээлжит хамтарсан үзэсгэлэнгээ гаргана   
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй