Шууд Chart

Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав

2022-02-26 09:01:13

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг Элчин сайдын яамны төв байранд хоёрдугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Монгол, Оросын Парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум хоорондын Хамтарсан комиссын Дүрмийн төслийг талууд үндсэндээ зөвшилцөн гарын үсэг зурахад бэлэн болж байгаад монголын тал талархалтай байгааг Элчин сайд Ө.Энхтүвшин тэмдэглээд Дүрмийг энэ оны эхний хагас жилд багтаан баталж, комиссын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой зарчмын асуудлуудаар ОХУ-ын Төрийн Думын орлогч даргатай ярилцаж, тодорхой ойлголцолд хүрэв.


Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй