Шууд Chart

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтарсан сургалт боллоо

2022-02-26 10:45:17

Экологийн цагдаагийн алба хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр 2020 онд Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж, тус газартай хамтран

Энэхүү төслийн хүрээнд экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг өчигдөр /2022.02.25/ зохион байгууллаа. Сургалтад аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан 91 алба хаагч цахимаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээч нар болон тус албаны 56 алба хаагч танхимаар хамрагдсан юм.

Сургалтаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Лондон дахь төв байгууллагын хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан зөвлөх Грант Миллер “Илрүүлэлт-Зэрлэг амьтны худалдаа дэлхий дахинд”, “Зэрлэг амьтдын төлөө ахмадын холбоо” төрийн бус байгууллагын зөвлөх Майкл Брюер “Мэдээллийг төрөлжүүлэх, үнэлэх” сэдвээр тус тус сургалт орлоо.


Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтарсан сургалт боллоо  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй