Шууд Chart

Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

2014-06-10 17:22:02

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 353 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй жагсаалтад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг, газар эзэмших эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв. 

Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Дуудлагын худалдаа 2014 оны  07 дугаар сарын 10-ны өдрийн 9.00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно.
 
 
 
 
/мянган төгрөгөөр/
д/д
Үл хөдлөх хөрөнгө
Байршил
Ашиглал-танд орсон он
Санал болгох доод үнэ
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ /Доод үнийн 20 хувь/
Багц  1. Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын хөрөнгө
1.1
Нисэх буудлын барилга
Увс аймаг Улаангом сум
1999
 
357,233.6
 
71,446.72
1.2
Уурын зуухны барилга /тоног төхөөрөмжийн хамт/
Увс аймаг Улаангом сум
1997
1.3
Машины гараж
Увс аймаг Улаангом сум
1984
1.4
Склад гараж
Увс аймаг Улаангом сум
1984
1.5
Инженерийн байгууламж /холбоо, цэвэр усны шугам, хашаа, зогсоол г.м/
Увс аймаг Улаангом сум
1999
Багц 2. Өмнөговь аймгийн “Гурван сайхан” олон улсын нисэх буудлын хөрөнгө
2.1
Нисэх буудлын радио төвийн барилга
Өмнөговьаймаг, Даланзадгад сум
1989
21,173.2      
 
4,234.64
2.2
Агуулахын барилга
Өмнөговьаймаг, Даланзадгад сум
1997
2.3
Инженерийн байгууламж
Өмнөговьаймаг, Даланзадгад сум
1999
             3. Булган аймгийн нисэх буудлын хөрөнгө
3.1
Автомашины гараж
Орхон аймаг
Баян-Өндөр сум
1998
5,275.0
1,055.00
3.2
Нисэх буудлын барилга
Орхон аймаг
Баян-Өндөр сум
1991
17,680.2
3,536.04
3.3
Дэд станцын байр /Хуваарилах байгууламж/
Орхон аймаг
Баян-Өндөр сум
1991
2,644.5
528.9
4.     Төрийн банкны хөрөнгө
4.1
Тооцооны төвийнбайр
Дархан-Уул аймаг Дархан сум
1980
88,118.1
17,623.62
4.2
Тооцооны төвийн байр
Хөвсгөл аймаг Мөрөн сум
1993
53,626.9
10,725.38
5.     Даланзадгадын дулааны цахилгаан станцын хөрөнгө
5.1
Авто пүү
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
2003 
9,342.8
1,868.56
5.2
Складын барилга
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
2005 
8,478.4
1,695.68
5.3
Гүний худаг №9
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
 2009
22,490.1
4,498.02
5.4
Ноосны үйлдвэрийн хашаан дахь гараж
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
 1997
2,040.4
408,08
5.5
Чулуун агуулах
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
 1986
713.6
142.72
6.     Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хөрөнгө
6.1
Салхин турбин
Говь-Алтай аймаг
Цээл сум
2011 
60,857.9
12,171.58
6.2
Салбарын барилга
Говь-Алтай аймаг Төгрөг сум
1991 
588.0
117.60
6.3
Дизелийн барилга
Говь-Алтай аймаг
Дарви сум
2000 
1,764.0
352.80
6.4
Салхин турбины цементэн суурь
Говь-Алтай аймаг
Цээл сум
 2011
283,126.1
56,625.22
6.5
Худгийн байр
Говь-Алтай аймаг Шарга сум
 1991
2,680.0
536.00
        7. Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын байр
7.1 
Конторын барилга
Булган аймаг Булган сум
1969
2,000.0
400.00
 
v  - тэмдэглэсэн хөрөнгүүдийг багцаар нь худалдана.
Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:
1.     Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 417 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
2.     Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
3.    Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
4.    Дэнчинг  байршуулах данс: Төрийн сан банкин дахь Төрийн өмчийн хорооны 900019006 тоот данс /Төрийн өмчийн хорооны регистрийн дугаар: 1700669/. 
 
Худалдах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах:
Худалдах барилга, байгууламжийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудас эсвэл Төрийн өмчийн хорооны 422, 417 тоот өрөөнд ирж авна уу.
Лавлах утас: 263911, 261692
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна  
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй