БНХАУ-ын Шинжаан Уйгарын Алтайн нурууны Канас нуурын эрэгт “Уламжлалт цана”-ын наадам боллоо. Арьсаар ороосон уламжлалт цанаар Казах, Монголын 50 гаруй тамирчин уралдаж хүч чадлаа сорьсныг 300 гаруй жуулчин үзэж сонирхсон байна. “Эртний өвөг дээдэс маань яг л ийм цанаар анд явдаг байсан” хэмээн наадмыг зохион байгуулагчид ярьжээ. Жуулчдыг татах зорилготой тус наадмыг жил бүр явуулахаар төлөвлөж байгаа аж. Алтайн нуруунд өвөл бараг хүн ирдэггүй тул Орос, Монголоос жуулчин татахын тулд энэ өвөл нэг сая юан зарах гэнэ.
С.Од
Уламжлалт цанын тэмцээн | ||
Үзсэн: 1430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.