Шууд Chart

Паралимпын наадам оролцох баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино

2022-02-27 11:21:59

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-нд эхлэх бөгөөд үүнд манай улсаас гурван тамирчин оролцохоор боллоо.

Манай улсын баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино. Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. "Сочи 2014", "Пенчан 2018" Паралимп наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөнө. Түүний хувьд тугчаар ажиллах аж.

2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлийг сонгосон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Паралимпын наадам оролцох баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй