Шууд Chart

Монгол циркчид хүрэл цом хүртжээ

2022-02-27 15:56:21

 

Испани Улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид оролцож гуравдугаар байр эзэлж, хүрэл цом хүртжээ.

Дэлхийн 28 орны уран бүтээлч оролцсон уг наадмаас ОХУ-ы найман хамтлаг алт, мөнгөн медаль цом хүртсэн байна.

Манай улсын циркчдийн хувьд “Акробат” академид 3-6 жил бэлтгэгдсэн хүүхэд байдаг бөгөөд уг тэмцээнд 2012 онд Монгол Улсаа төлөөлөн “Есөн өрлөг” хамтлаг оролцож, алтан цом гардаж байжээ.

“Зола брос” цирк нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 гаруй уран бүтээлчидтэй, зорилтод бүлгийн 50 орчим хүүхэд циркийн урлагийн хичээл заадаг аж. Сургалтаар акробат, шидэх банзны үзүүлбэрээр голчлон уран бүтээлээ туурвихаас гадна шидэлттэй акробат, хүч тамирын гайхамшиг, акробат икцентрик, дээсээр наадагч, пүрш, агаарын цагариг, агаарын даавуу, уран нугаралт, тэнцвэр зэрэг төрлөөр хүүхдүүд хичээллэдэг гэнэ.

Тус циркийн дэргэдэх “Есөн Өрлөг” хамтлаг өмнө нь олон улсын циркчдийн тэмцээнээс дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл цом хүртэж байжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол циркчид хүрэл цом хүртжээ   
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй