"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдааны хоёрын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.
Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.
Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.
Даян аварга Н.Батсуурь сумын заан Э.Дашдэмбэрэлд хоёрын даваанд өвдөг шороодлоо | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.