"Бизкон аудит" компанийн 20 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Харин дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Хишигбаатар нар үлдэв.
Тус барилдааны онцлог үйл явдал бол Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэл байлаа.
Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурийг давсан юм. Мөн аймгийн заан Ц.Бямба-Отгон дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шороодуулав.
Улсын гарьд М.Бадарч түрүүллээ | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.