Монголын урлагийн зөвлөл нь соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 160 мкв талбайтай дугуй театрыг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулж байгаатай холбогдуулан театрын интерьер гүйцэтгэлийн ажилд албан байгууллагуудыг урьж байгаа аж.
Ажил гүйцэтгэх хугацаа нь 90 хүртэл хоног бөгөөд барилгын байршил нь Хан-Уул дүүрэг 21-р хороо, “Буянт Ухаа-2” хороолол, Соёлын өвийн үндэсний төв юм.
Зориулалт нь бага театр (язгуур урлагийн тоглолт, кино үзвэр, дижитал медиа урлагийн үзэсгэлэн, дүрс дуу бичлэгийн студи зэрэг хөрвөх боломжтой олон төрлийн зориулалтай танxим).
Театрын интерьер гүйцэтгэлийн ажлыг сонирхсон компани нь халаалт агаар сэлгэлт, галын холбоо дохиолол угсралт, интерьер заслын үйлчилгээг батлагдсан ажлын зургийн дагуу нийлүүлэх чадавхи бүхий ханган нийлүүлэгч гэдгээ тодорхойлох шаардлагатай гэнэ.
Оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниудын мэдээллийг ирэх гуравдугаар сарын 15 хүртэл хүлээн авч бүрэн дууссаны дараа ханган нийлүүлэгчдээс ирсэн саналуудыг хянаж үзсэний үндсэнд тухайн театрын дотоод засал гүйцэтгэлийн ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудад шууд хандан интерьерийн иж бүрэн зураг төслийг хүргүүлэх юм байна.
Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан бага театр байгуулна | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.