Шууд Chart

Францын жүдо бөхийн шигшээ баг Монголд ирлээ

2022-02-28 10:47:41

Францын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимп, дэлхийн медальт Christope Gagliano-гийн ахалсан Францын эрэгтэйчүүдийн баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ.

Тэд манай улсын шигшээ багтай 14 хоног бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэн юм.

Францын багийн бүрэлдэхүүнд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулгад Хэрлэн мастерт хожигдож V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин 1 physio-н хамт ирэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Францын жүдо бөхийн шигшээ баг Монголд ирлээ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй