Шууд Chart

Солонгосын соёлын өдрүүд болно

2014-06-11 09:18:43

БНСУ-ын Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Солонгосын соёлын өдөр" энэ сарын 14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

Уг  арга хэмжээ  "Сэтгэл татам Солонгос орон" сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд иргэдэд Солонгосын соёлтой биечлэн танилцах боломжийг олгох юм. Тодруулбал, ЕБС-ын сурагчдын дунд Солонгосын энхтайван эв нэгдлийг илэрхийлсэн гар зургийн уралдаан явагдаж нийт 16 сурагч шагнал гардуулах аж.

Мөн энэ үеэр Солонгосын "KBS" телевизээс уламжлал ёсоор зохион байгуулдаг "K POP World festival"-д Монголыг төлөөлөн оролцох оролцогчдыг сонгон шалгаруулах уралдаант тэмцээн болох аж.
Энэхүү арга хэмжээг Солонгосын KCBN, Монголын UBS телевизүүд шууд дамжуулах бөгөөд Usteam ашиглан интернетээр дэлхий дахинд шууд цацах бөгөөд Солонгосын соёлын өдрийн тасалбарыг Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн үүдэнд үнэгүй тараах юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Солонгосын соёлын өдрүүд болно  
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй