Шууд Chart

Дэлхийн банкны Стар нэгжээс "Санхүүгийн мөрдлөг" сургалт зохион байгуулж байна

2022-03-01 12:56:20

Дэлхийн банкны “Стар нэгж”-ээс санаачлан Цагдаа, Прокурорын байгууллага болон Авлигатай тэмцэх газрын алба хаагч нарт энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд "Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны 7 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар практик ажиллагаа дээр суурилсан бодит хэрэг, санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц гаргах, цаг хугацааны тойм боловсруулах зэрэг дасгал ажлуудыг хийхийн зэрэгцээ хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээ, мэдээлэл цуглуулахад нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн талаар мэдлэг олгох юм.


Дэлхийн банкны Стар нэгжээс "Санхүүгийн мөрдлөг" сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй