Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй ажлын хэсэг дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй бодит байдал дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлууд болоод ажлын чиг үүргийн талаар санал солилцлоо.
Тус ажлын хэсэг ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болоод бусад холбогдох албан байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн юм.
Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад тулгамдаж буй түгээмэл хоёр асуудал байсан юм. Энэ нь хүний нөөц , болон тоног төхөөрөмжийн асуудлуудыг эмч мэргэжилтнүүд голчлон тавьж байлаа. “Манай улсын хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа учир, хугацааны хувьд тодорхой зааж хэлсэнгүй харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг асуудлуудыг тавьж шийдүүлэх боломжтой гарц байгааг судлах, хамгийн чухал нь тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлэх болно” гэж дэд сайд эмнэлгийн удирдлагууд хэллээ. Мөн Эмнэлгүүдийн чанар хүртээмжийн тал дээр иргэддээ хүрч чадаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэдий ч өвчтнийг хэвтүүлэх ор хүрэлцэхгүй байгаа нь хэвээр байгааг анхаарах тухайгаа хэлсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн эмч нар оношийн нарийвчлал сайн хийж байх хэрэгтэйг дурдаад эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс маш бүтээлч ажиллах ёстой гэлээ.
Эмнэлгийн ажилтнуудын хувьд цалин хөлсөө голдог учир эмч мэргэжилтнүүд дутмаг байгааг онцлож байсан юм. Одоо авч байгаа цалин тэдний амьдралд хүрэлцдэггүй нь нууц биш юм. Хүний алтан амийг аврах үйлсэд зүтгэж байдаг тэдгээр эмч нарын ажиллах нөхцөл байдал, цалин хөлс, нийгмийн асуудал хамгийг чухал эдгээр асуудлыг шийдэж нэг шатаар ахих нь чухал гэдгийг эмч нар дурдаж байсан.
Мөн тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь архины хорлоготой иргэд маш ихээр үйлчлүүлдэг. Зарим нь согтуу ирдэг учир эмчийг ажиллахад саад болдог, бусад үйлчлүүлж буй өвчтөнүүдэд хүндрэл учруулдаг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулах гээд олон асуудал үүсэх эрсдэлтэй байдаг талаар хэллээ.
Дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.