Шууд Chart

Д.Мөнхбаатар 55-59 насны төрөлд тэргүүн байр эзлэв

2022-03-02 11:16:40

Монголын тэшүүрийн мастеруудын холбооноос Хандгайтын мөсөн гулгуурын талбайд Гүйлтийн тэшүүрийн насанд хүрэгчид, мастеруудын УАШТ-ийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хангамж үйлчилгээний хэлтсийн харуул, хамгаалалтын ажилтан Д.Мөнхбаатар 55-59 насны төрөлд оролцож, тэргүүн байр эзлэв.

Тэшүүрийн спортын мастер, Спортын тэргүүний ажилтан Д.Мөнхбаатар нь Монголын оюутан, сурагчдын анхдугаар спартикад 1983, 1990 онд Тэшүүрийн төрөлд алтан медаль дөрөв, чөлөөт бөх 70 кг мөнгөн медаль хүртсэнээс гадна үндэсний бөхийн аймгийн заан цолтой аж.

Мөн Ардын хувьсгалын ойн баяр наадамд аймаг сумандаа 22 удаа шөвгөрч, 15 медаль хүртжээ. Түүнчлэн улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд Төв, Ургац спорт хорооноос тав, Сэлэнгэ аймгаас хоёр жил оролцож байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Мөнхбаатар 55-59 насны төрөлд тэргүүн байр эзлэв   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй