Шууд Chart

Пара байт харвааны ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

2022-03-02 12:49:21

Пара байт харвааны ДАШТ-ний эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар эх орондоо ирлээ.

Тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын байт харвааны холбоо, Монголын Паралимпийн холбоо, тамирчдын ар гэрийн төлөөллүүд угтан авч, баяр хүргэлээ.

Эмэгтэй багийн тэмцээнд Монгол Улсын баг урьдчилсан харвааны дүнгээр 1043 оноогоор тавдугаар байранд орж 1/4 шигшээ харваанд Туркийн багийг 5:4 харьцаагаар ялсан. Улмаар хагас шигшээ харваанд ОХУ-ын багт 6:0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай харваж 5:1 харьцаагаар ялсан байна. Багийн дасгалжуулагчаар Б.Золбоо ажиллажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пара байт харвааны ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй