Шууд Chart

МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ

2022-03-02 13:07:10

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо болно.

Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгох юм.

Тэгвэл МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй