Израилийн Парламентийн ерөнхийлөгчийн сонгуульд төрийн эрх баригч Ликуд эвслээс нэр дэвшигч Парламентийн дарга байсан Реувен Ривлин Израилийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хоёрдугаар ээлжийн санал хураалтаар Ривлин 120 парламентийн гишүүнээс 63 санал, түүний өрсөлдөгч Хөдөлгөөний намын нэр дэвшигч Меир Шитрит 53 санал авчээ. Харин гурван гишүүн татгалзаж, нэг гишүүн санал хураалтад оролцоогүй байна. Ингээд Реувен Ривлин Израилийн хууль ёсны 10 дахь Ерөнхийлөгч болж байгаа аж. Тэрбээр 1939 онд Иерусалимд төрсөн. Иерусалимын Иврит их сургуулийг төгсөж, өмгөөлөгчөөр ажиллажээ.
Израилийн шинэ ерөнхийлөгч тодорлоо | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.