Шууд Chart

Архуст суманд хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

2022-03-02 16:05:14

Төв аймгийн Архуст суманд 40 ортой хүүхдийн дотуур байр улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдан ашиглалтад орлоо. Ингэснээр малчид, тариаланчдын хүүхдүүд тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдсэн талаар эх сурвалж онцоллоо.

Дээрх сумын хуучин дотуур байр 1984 онд ашиглалтанд орж, 1990 оноос хойш 25 ортой дотуур байрны зориулалтаар ашиглагдаж өнөөдрийг хүрчээ. Мөн нүхэн жорлонтой тул хүүхдүүд өвөл гадаа гарч бие засахад хүндрэлтэй байсан талаар хэлж байна.

Харин шинэ дотуур байрны хувьд сүүлийн үеийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, тасаг бүрдээ ариун цэврийн өрөө, душтай гэдгээрээ онцлог давуу талтай аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Архуст суманд хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй