Багануур дүүргийн Соёлын ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хос уянга-2022" хос дуучдын наадам боллоо.
Тус наадамд нийслэлийн бүх дүүргийн соёлын ордон, Хэнтий аймаг, тойргийн сумаас ирсэн 19 хос дуучин ая дуугаа өргөв.
Үүнд Багахангай дүүргийн дуучин Ш.Төрбат, Т.Цэндсүрэн нар тэргүүн байр, Хэнтий аймгийн дуучин О.Баттүшиг, Б.Өнөржаргал нар дэд байр, Багануур дүүргийн дуучин М.Отгонзориг, М.Марияа нар гуравдугаар байр, "Дорнын гэгээн аялгуу" ТББ дуучин Ш.Гансүх, Ж.Мөнхчимэг нар тусгай байрт шалгарчээ.
Багануур дүүрэгт "Хос уянга-2022" хос дуучдын наадам боллоо | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.