Шууд Chart

Улсын аварга тариаланчаар шалгарсан Азаханы Авдалд шагналыг нь гардууллаа

2022-03-02 16:59:56

Улсын аварга тариаланчаар шалгарсан А.Авдалд цом, өргөмжлөл, тууз, энгэрийн тэмдгээ гардлаа.

Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй 45 жил эрхэлж, ажлын арга барил туршлагаа хүүхдүүддээ болон залууст зааж сургасаар ирсэн тэргүүний тариаланч билээ.

Хүүхдийнхээ хамт нийт 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг бөгөөд шавь нар дундаас нь сумын тэргүүний тариаланч гурав, аймгийн тэргүүний тариаланч хоёр төрөөд байна.

Түүний хөдөлмөр зүтгэл амжилтыг үнэлж, сум, аймгийн тэргүүний тариаланчаар тодруулж байв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга тариаланчаар шалгарсан Азаханы Авдалд шагналыг нь гардууллаа   
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй