Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Доктор Долгорын Батжаргалтай ““Ардын дүрслэлийн хэл-21” уралдаан дүгнэгдлээ” сэдвээр ярилцана.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: “Аавын шийр хатаах” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “Мишил, намирга, нахай, ниг, нүхэр” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “Аудит, аудитор, аукцион, ауро, аэробик” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Ардын дүрслэлийн хэл-21” уралдаан дүгнэгдлээ | ||
Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.