Шууд Chart

Малын тарга хүчний байдал олон жилийн дунджаас их жинтэй байна

2022-03-02 17:52:17

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 53 кг, эм ямаа 38 кг, үнээ 294 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 48 кг, эм ямаа 42 кг, үнээ 326 кг жинтэй байна.

Малын амьдын жинг олон жилийн дундаж жинтэй харьцуулж хүснэгтээр харуулав. Үүнээс харахад нийт нутгаар харьцангуй дулаан, цас багатай тул малын тарга хүчний байдал олон жилийн дунджаас их жинтэй байна.


Малын тарга хүчний байдал олон жилийн дунджаас их жинтэй байна  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй