Шууд Chart

Хөвсгөл аймгийн биеийн тамирын багш нарын сургалт-семинар зохион байгуулагдлаа

2022-03-03 08:49:20

Монголын үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд спортын удирдах ажилтны сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн сургалтад Хөвсгөл аймаг дахь олимпын танхим хариуцсан арга зүйч нар буюу биеийн тамирын нийт 30 гаруй багш хамрагдав.

Сургалт-семинар 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд гурван өдрийн турш Мөрөн хотноо үргэлжилсэн бөгөөд олимпын боловсролыг сурагчдад эзэмшүүлэх арга зүй, өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжилт ба бэлтгэлжилтйн онцлог, олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны зохион байгуулалт, олимпын наадмууд зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэв.

Сургалт-семинарын хаалтын ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга Ц.Ганзориг, “Сидней” олимпын зөвлөлийн дарга Б.Баярсайхан нар оролцож, багш нарт батламж гардуулан олимпизмыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөвсгөл аймгийн биеийн тамирын багш нарын сургалт-семинар зохион байгуулагдлаа  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй