УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу театраа удирдахаас гадна хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байдаг билээ.
Тэрбээр 1959 онд Увс аймгийн Зүүн говь суманд төрж, 1978 онд Налайх дүүргийн ТМС-ийг токарь фрезерчин мэргэжлээр төгсчээ.
1985 онд УБДС-ын кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр, 2003 онд "Их засаг" сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2003 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн байна.
Тоглосон кино:
1985 он "Галын урсгал" эвлэлийн хороон дарга Бадрал
2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" Торгон баян
2011 он "Богд хаан" Жонон ван Цогбадрах дүрд тоглосон. Тийнхүү 2006 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан юм.
Тэрбээр өөрийнхөө талаар ярихдаа "Ямар мэргэжил эзэмших, ямар ажил алба эрхлэх нь хувь хүний зам төөрөг гэж байдаг байх. Ажил амьдралынхаа гарааг зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн. Тэндээ цөөхөн жил үр бүтээлтэй ажиллаж том бүтээн байгуулалтанд ч оролцож явлаа. 1981 онд өөрийнхөө хүсэл сонирхолоор УБДС-ийн кино драмын ангийн жүжигчний ангид элсэн суралцаж 1985 онд сургуулиа амжиллтай төгссөн. Суралцаж байх хугацаандаа нийгмийн идэвхи сайтай оюутан байсан гэх үү дээ. Ангийн даргаас эхлээд тэр үеийн нам эвлэлийн олон сонгуульт ажлуудыг хийж байсан маань жүжигчний ажлыг биш Соёл урлагийн салбарт удирдах ажилтан хийх хувь төөрөг болсон шиг санагддаг" гэж байв.
Мөн өөрийгөө "Ажилдаа дуртай ийм л нэг театрын зарц байна даа" хэмээн тодорхойлох дуртай нэгэн.
УДЭТ-ын "босс" | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.