Монголын урлагийн зөвлөл нь Америк дахь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарлажээ.
Энэхүү тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан гурван сая 500 мянган төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгож байна.
Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй явагдах аж.
Өнгөрсөн жил Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” уран бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр-100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж, нийт таван сая төгрөгийн санхүүжилт авчээ.
“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан дахин зарлагджээ | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.