Шууд Chart

Бага сургууль, цэцэрлэг барих долоон газрыг чөлөөллөө

2014-06-11 12:20:21

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35.2 тэрбум төгрөгийг баталсан.  Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар долоон байршлийн газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлээд байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу “Бэрэн констракшн” ХХК нь  нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бол Хан-Уул дүүргийн 10,14,15, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, Баянзүрх дүүргийн 19, 23, Чингэлтэй дүүргийн 12,17, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  зарласан байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бага сургууль, цэцэрлэг барих долоон газрыг чөлөөллөө  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй