Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнөө бүрэн нээсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийлээ.
УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлал соёлын салбарыг идэвхжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгааг нэгдмэл байдлаар зохион байгуулах болон талуудын идэвх оролцоо, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
“Аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд ДТГ-уудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт цахим уулзалт болов | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.