Шууд Chart

Сэлэнгэ аймаг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна

2014-06-11 12:24:47

Сэлэнгэ аймаг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлийн хүрээнд “Авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын А/116 тоот захирамж гарган аймгийн хэмжээнд сарын аян зохион байгуулж, олон нийтийг хамруулсан байна.
Засаг даргын ажлын алба, нутгийн захиргааны байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагаа эрхлэх орон тооны бус зөвлөл, нэгжүүдийг хуулийн дагуу шинээр болон шинэчлэн байгуулах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг аргачлал, зөвлөмжийн дагуу шинэчлэн боловсрууж мөрдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сэлэнгэ аймаг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна   
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй