Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 3, 4-нд зохион байгуулагдлаа. Энэ жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочин, төлөөлөгч оролцжээ.
21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон аж. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт 2800 орчим автомашин цугласан тооцоо гарчээ.
Энэ жил урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулж, дурсгалаа мөнхлөхөд зориулсан мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн мөсөн байгууламж бүтээжээ. Тэдний дунд 12 бүтээлийн уралдаан ч зарласан байв.
Энэ жилийн мөсний баярт 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочин оролцжээ | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.