Шууд Chart

“Монголын Мистер 2022” УАШТ боллоо

2022-03-06 11:51:28

Бодибилдинг фитнессийн спортоор тив, дэлхийд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдыг тодруулах “Монголын Мистер 2022” тэмцээн боллоо.

Тус тэмцээний зорилго нь бодибилдинг, эв нэгдэл Спорт-Олимпизмын үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, хүн амын сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх. Мөн бодибилдинг фитнессийн спортыг нийт иргэдийн зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгоход оршиж байна.

“Монголын Мистер 2022” 31 дэх удаагийн бодибилдинг фитнессийн УАШТ-д нийт 13 төрөл 26 ангиллаар зохион байгуулагдлаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын Мистер 2022” УАШТ боллоо  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй