Монгол бөхийн өргөөнд болсон аймаг цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд цол цолдоо анх түрүүлсэн бөхчүүдийг танилцуулъя.
Одоогоор цэргийн харцага цолтой түрүүлсэн бөх байхгүй бөгөөд бусад бүх боломжит хувилбарын бөхчүүд түрүүлсэн байдаг билээ.
Тодруулбал, 1999 онд нээлт хийгээд удаагүй байхад анхны барилдаанд Лхагвадоржийн Наранбаатар улсын начин Б.Одхүүтэй үлдэн түрүүлж шинэ түүхийг эхлүүлсэн.
Долоо хоногийн дараа дахин барилдаан болоход улсын начин Б.Одхүү аймгийн арслан цолтойдоо түрүүлж байв. Ингэснээр тэрбээр аймгийн арслан цолтой түрүүлж, үзүүрлэсэн анхны бөх болсон юм.
Аймгийн харцага цол 2007 оноос эхэлж үүссэн цол тул хожуу түрүү бөх тодорсон. Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 2014 оны хавар түрүүлсэн нь энэхүү цолны цорын ганц тохиол болж үлджээ.
Цэргийн заан цолтой түрүүлсэн цорын ганц бөх нь улсын харцага Ш.Уламбаяр юм.
Цэргийн начин цолтой түрүүлсэн анхны бас сүүлийн бөх нь Т.Мөнгөнцоож. Найман ангилалын барилдааны түрүү бөх бүгдээрээ хожим улсын алдар цолтой болсон билээ.
Дараах бөхчүүдийг тухайн үеийн цолтойгоор нь бичив.
- а.а Б.Одхүү
- а.з Д.Пэрэнлэйдорж
- а.х Б.Бат-Өлзий
- а.н Л.Наранбаатар
- ц.а С.Мандах
- ц.з Ш.Уламбаяр
- ц.н Т.Мөнгөнцоож
- с.з М.Баяржавхлан
Улсын начин Б.Одхүү аймгийн арслан цолтой түрүүлж, үзүүрлэсэн анхны бөх | ||
Үзсэн: 1943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.