Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Тэрбээр Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээжээ.
Мөн бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлсэн юм.
| Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ | ||
| Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.