"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар 2011 оноос хойш 151 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
Эмч нар цар тахлын амаргүй үед хүнд өвчтэй иргэдэд амьдрал бэлэглэхээр цаг наргүй ажиллаж байгаа. Гэвч тэднээс үл шалтгаалахгүйгээр гадны хүчин зүйл эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд саад болж эхэлсэн байна.
Жишээлбэл, элэг шилжүүлэн суулгах мэс засал зайлшгүй шаардлагатай зарим нэг багаж хэрэгсэл хил гаалийн хүндрэлээс болж тасарсан байна.
Энэ байдал нь хагалгаанд орохоор хүлээж байсан иргэдэд бас өндөр эрсдэл дагуулж эхэлснийг манай сэтгүүлч сурвалжиллаа.
| Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 151 хүн эх орондоо хийлгэжээ | ||
| Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.