
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
“Сургагч багш” нар хариуцсан нутаг дэвсгэртээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юм.
Энэ онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс өсвөр үе, хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгах, тэдэнд үнэн зөв мэдээлэл өгөх, эцэг эх, багш, нийгмийн ажилтан нарт мэдлэг олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах нөлөөлөл, мэдээллийн ажил зохион байгуулах сургагч багш бэлтгэж байна | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.