Шууд Chart

Шаардлагатай бол төсвийн тодотгол хийнэ

2010-01-13 02:26:31

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд батлагдсан. Хууль батлагдаж, мөрдөж эхэлснээс хойшхи таван сарын дотор үүнд хамаарагдах хилийн заагт олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Харин энэ таван сарын хугацаа нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд дуусаад байгаа ч хууль хэрэгжээгүй байна. Энэ талаар ЭБЭХ-ний сайд Б.Зоригтоос тодрууллаа.
-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан ч өнөө хүртэл хэрэгжээгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх ажил өнөөдөр ямар шатандаа явж байна вэ?
-БОЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ хамтарсан ажлын хэсэг гаргаад байна. Маш олон координатуудыг нийлүүлж  хамтарсан зураг гаргана. Одоогоор энэ  ажил 70 хувьтай явж байгаа. Ойн сав газар, усны эх газруудын зургийг гаргаад байгаа. БОЯ, Засгийн газарт оруулж хил хязгаарыг тогтоох ёстой.
-Өмнө олгосон бүх тусгай зөвшөөрлүүдийг цуцлах төлөвтэй байгаа гэсэн яриа байгаа?
-Урьд олгосон 4000 гаруй тусгай зөвшөөрлийн 1000 гаруй нь ямар нэг байдлаар хөндөгдөнө. Эдний зарим нь бүтнээрээ, ихэнхийнх нь зарим хэсэг цуцлагдана.  Энэ нь манайд байгаа тусгай зөвшөөрлийн 25-аас доошгүй хувь болж байгаа юм.
-Хуульд тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор төлнө гэж заасан байгаа. Тэгэхээр хэдий хэр  нөхөх олговор өгөх бол?
- Урьдчилсан тооцоогоор хайгуулын зардлын доод хэмжээ 150 орчим тэрбум төгрөг болж байгаа. Энэ бол нийт 1000 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийт талбай дээрээ хуулийн дагуу хийх ёстой хайгуулын ажлын зардлын доод хэмжээ.  Яг цуцлагдах талбай дээр хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдгийг Сангийн яамтай хамтран ажлын хэсэг гарган аргачлалыг боловсруулан тусгайлан шалгаж байна.  Тийм болохоор энэ хөрөнгө нийт хэд болж байгааг цогцоор нь гаргаж Засгийн газарт оруулж байж шийдэх юм. Шаардлагатай бол төсвийн тодотгол хийнэ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Шаардлагатай бол төсвийн тодотгол хийнэ  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй