Шууд Chart

УИХ-ын ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

2022-03-13 11:46:28

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган ирэх мягмарт гарагт нээлтээ хийнэ. Та бүхэнд ирэх 7 хоногт хуралдах УИХ дахь Ажлын хэсгүүдийн хуралдааны товыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2022.03.14/

 

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны уулзалт

Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

13.30

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо зохион байгуулна.

Хэлэлцэх асуудал:

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд


МЯГМАР ГАРАГ /2022.03.15/

 

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.30

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

15.00

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд


ЛХАГВА ГАРАГ /2022.03.16/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Дээд боловсролын тухай болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний тагнуулын академийн төлөөлөлтэй уулзана

“Их засаг” танхимд

14.00

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хууль, тогтоомжийг боловсронгуй болох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

14.00

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхимд


ПҮРЭВ ГАРАГ /2022.03.17/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль


БААСАН ГАРАГ /2022.03.18/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль

 


УИХ-ын ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...  
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй