Шууд Chart

Сураггүй алга болсон эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсаныг тогтоов

2022-03-14 12:12:34

Энэ сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын үед “Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг дуудлага мэдээллийн мөрөөр Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... тоотод оршин суух хаягаасаа сураггүй алга болж Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай, эмэгтэй, М.С нь гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.

Орхон аймаг дахь цагдаагийн газраас оршин суух газраасаа сураггүй алга болсон иргэн М.С-ийн алга болсонд 52 настай, эрэгтэй Б.Б гэгчийг холбогдуулан шалгаж байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт өөрийнхөө амь насыг хохироосон байдалтай олдсон байжээ.


Сураггүй алга болсон эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсаныг тогтоов  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй