Шууд Chart

Хугацаа нь дууссан барааг устгалаа

2014-06-12 08:58:16

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайн тушаалаар иргэдэд хугацаа нь дууссан, шинжилгээний бичиггүй, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байсан үйлдлийг таслан зогсоож тэдгээр бүтээгдэхүүнийг хурааж авсан байна. Улмаар  хураагдсан бараа бүтээгдэхүүнийг өчигдөр 10.00 цагт тус газрын байцаагчид зориулалтын хогын цэг дээр аваачин устгалаа. Мөн тус бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож дахин ийм алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хугацаа нь дууссан барааг устгалаа   
Үзсэн: 2001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй