Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ суманд энэ жилийн анхны бороо орлоо гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд, Завхан, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 25 см, Увсын Малчинд 20 см, Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагааннуурт 14-16 см, Увсын Тэсд 12 см, Завханы Тосонцэнгэлд 11см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -3...-10 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Завхан, Идэр, Эг Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+8 хэм, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+20 хэм, бусад нутгаар +8...+14 хэм байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-10 хэмаар хүйтэрч Дархадын хотгороор -18....-23 хэм, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-5 хэм, бусад нутгаар -5...-12 хэм хоносон байна.
Салхи: 14-ний өдөр: Хүчтэй салхи: Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл ширүүсч, шороон шуурга, Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсч, шороон шуурга, Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр хүртэл ширүүсч, шороон шуурга, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өнгөрсөн шөнө -12...-14 хэм, өчигдөр өдөр +4...+6 хэм байв.
Энэ хаврын анхны бороо орлоо | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.