Шүүхийн шинжилгээний байгууллагад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар албаны үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга, ёс зүйтэй холбоотой 41 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 26 нь иргэдийн, дөрөв нь прокурорын мэдэгдэл, шаардлага, 11 нь Хууль зүйн яам болон бусад төрийн байгууллагаас ирүүлсэн байна.
Мөн 41 өргөдөл, гомдлын 38 нь бичгээр, гурав нь амаар, нэг нь байгууллагын цахим шууданд ирсэн ба 34-д нь албаны шалгалт хийн, шийдвэрлэж хариуг хүргүүлсэн аж. Харин зургаад нь хариуцлага тооцсон, 27 нь гэм буруу нь тогтоогдоогүй, нэг өргөдөл гомдол, мэдээллийг зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.
Алба хаагчтай холбогдох иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн биечлэн болон шуудангаар хүлээн авах, байгууллагын цахим хуудсаар, иргэдийн зорчих хэсэгт байрлуулсан санал, хүсэлтийн хайрцгуудаар дамжуулан тус тус хүлээн авч байна.
Албан хаагчдын ёс зүйтэй холбоотой 41 өргөдөл иржээ | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.