Монгол үндэсний уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн, археологийн олдвор, фото болон угсаатны зүйн үзмэрүүдийг хамруулсан “Андгай” үзэсгэлэн энэ сарын 20-28-ны хооронд Монгол арт галерейд гарах гэж байна.
Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол банхар судлалын холбоо ажиллаж буй аж.
Үзэсгэлэнгийн зорилго нь үндэсний уугуул нохойн нэг болох монгол банхар үүлдрийн цэвэр цусны удмын санг хамгаалан хөгжүүлэх, орон нутагт малчны хотонд эргэн нутагшуулах, Монголчуудын нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, өв уламжлалыг хүүхэд багачууд, олон нийтэд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулахад оршиж байна. Дэмжигч байгууллагаар Монгол Улсын соёлын яам, ШУА-Археологийн хүрээлэн, Стандарт хэмжилзүйн газар ажиллаж байна.
Үзэсгэлэн нэгдүгээр давхрын танхимд Монгол банхар судлалын холбоо ТББ, нохой танилцуулга, худалдаа, хоёрдугаар давхрын танхимд мэргэжлийн зураач уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэр, арьсан урлал, гуравдугаар давхарт мэргэжлийн гэрэл зурагчид, угсаатны зүйн танин мэдэхүйн эд зүйлс хэрэглэл, чихмэл, дөрөвдүгээр давхрын танхимд “Монгол банхараа хэн сайн мэдэх вэ” хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн байрших нь ээ.
Уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.