Шууд Chart

Саарал хайрцаг задрахуй

2022-03-17 08:19:08

Монголын урчуудын эвлэлийн эмэгтэй уран бүтээлчид "Саарал хайрцаг" үзэсгэлэнгээ нийтэд дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нэрнээс л чухам юу өгүүлэх бол гэсэн сэдэл төрнө. Тэгвэл уг нэр нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тулгамдсан олон асуудлууд үнэхээр анзааргагүй, хүн болгоны санаанд төдийлөн буухааргүй саарал хайрцаг адил байдгийг илтгэж байгаа аж.

Мөн тэд нийгэмд өөрсдийн үзэл бодол, байр суурь орон зайгаа мэдрүүлж, энэхүү саарал хайрцаг дотор ямар их өнгө будаг, гэрэл гэгээ, баяр баясал, хүсэл тэмүүлэл, эрч хүч, ухамсар хийгээд авъяас чадвар нуугдан байдгийг үзэсгэлэнгийн ерөнхий хандлага өгүүлжээ.

Үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саарал хайрцаг задрахуй   
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй