МЗЭ-ийн болон дорны их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 93 жилийн ой, "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан энэ сарын 19-нд чөлөөт уншлага болох нь ээ.
Уг уншлага Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүнд Ардын уран зохиолчид, төрийн шагналтууд, “Болор цом”-ын эзэд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудаас гадна залуу үеийн төлөөлөл шүлгээ уншиж, иргэдэд уран бүтээлээ сонирхуулах юм байна.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, Завхан аймгийн утга зохиолын "Мөнх огторгуйн чимэг" төв ажиллаж байна.
Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн чөлөөт уншлага болно | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.